
Ж. Баярсайхан
Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ИЛГЭЭЛТ
Эрхэм хүндэт харилцагчид, бизнесийн түншүүд ээ, та бүхэндээ ажил үйлс тань өрнүүн бүтэмжтэй байж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилж байна.
Манай компани 2025 онд ололт амжилтаа бататган, зах зээл дэх байр сууриа тогтвортой өргөжүүлж, нийт нөхөн төлбөрийн олголтоор даатгалын салбарт шинэ амжилтын түүхийг бүтээлээ. Тухайлбал, нийт нөхөн төлбөрийн олголтоор 30 тэрбум төгрөгөөс давсан үр дүнд хүрч, салбарын хэмжээнд онцлох амжилтын эзэн боллоо. Мөн нийт борлуулалтын орлогоор салбартаа Топ-3 байранд шалгарсан нь компанийн өсөлт хөгжил тогтвортой байгааг илтгэх бодит үзүүлэлт юм.
Бид даатгалын бүтээгдэхүүний нөхцөл, хамгаалалтын цар хүрээ, эрсдэлийн удирдлага, санхүүгийн тогтвортой байдалд онцгойлон анхаарч ажилласны үр дүнд сүүлийн 3 жилийн хугацаанд нийт хураамжийн орлого 2.9 дахин, нийт нөхөн төлбөрийн олголт 6 дахин, нийт хөрөнгө 2 дахин, нийт нөөц сан 2.7 дахин тус тус өссөн амжилтыг үзүүллээ.
Мөн бид ил тод, нээлттэй засаглалын зарчмыг тууштай баримтлан ажиллаж, компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн үнэлгээгээр 2025 онд 95.8 хувьтай буюу “засаглал сайн, эрсдэлгүй” гэсэн үнэлгээтэй ажилласан нь компанийн тогтвортой хөгжил, хариуцлагатай үйл ажиллагааны чухал баталгаа боллоо.
Өнгөрсөн хугацаанд нэг зорилгын дор нэгдэн хамтран ажиллаж, амжилт бүтээлийн төлөө тууштай зүтгэж ирсэн хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, “Хаан Даатгал” ХХК-ийн нийт ажилтнууд, хамтрагч байгууллагууд болон эрхэм харилцагч та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

















































