Байгууллагын хариуцлагын даатгал
Даатгуулагч байгууллагын үзүүлсэн үйлчилгээ, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний шууд нөлөөллөөр эсхүл тухайн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж буй талбарт гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учирч даатгуулагч хариуцлага хүлээх тохиолдолд даатгуулагчид нөхөн төлбөр олгох зорилго бүхий бүтээгдэхүүн юм.
Хэн даатгуулах вэ?
- Үйлчилгээний байгууллагууд
- Зочид буудал, ресторанууд
- Супер маркетууд
- Барилгын компаниуд
- Эрүүл мэнд, боловсролын байгууллагууд
- Банк санхүүгийн байгууллагууд
Даатгалын зүйл
Даатгалын хамгаалалтад хамрагдах зүйл
- Байгууллагын үндсэн үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх хуулийн хариуцлага.
Эрсдэл
Нөхөн төлбөр үүсгэх эрсдэлүүд
- Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах.
Даатгалын үнэлгээ
50 сая₮-өөс багагүй
Даатгалын үнэлгээ буюу хариуцлагын хэмжээг тухайн даатгуулагчийн үйл ажиллагааны чиглэл, бизнесийн онцлог, цар хүрээ болон нийт борлуулалтын орлого зэргээс хамааруулан тогтоох бөгөөд 50,000,000 төгрөгөөс багагүй байна.
Даатгалын хураамж
0.6% – 1.3%
Даатгалын хураамжийн хэмжээг даатгуулагчийн үйл ажиллагааны чиглэл, эрсдэлийн түвшин, бизнесийн туршлага зэргээс хамааруулан 0.6%–1.3% хооронд тогтооно.