Мэргэжлийн хариуцлагын даатгал

Даатгуулагч мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэний улмаас гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээх тохиолдолд даатгуулагчид нөхөн төлбөр олгох зорилго бүхий даатгал юм.

Хэн даатгуулах вэ?

  • Мэдээлэл технологийн /IT/ инженер
  • Барилгын инженер
  • Нягтлан бодогч
  • Санхүүгийн болон менежментийн зөвлөх
  • Дизайнер
  • Төслийн эксперт
  • Эмч, сувилагч

Даатгалын зүйл

Даатгалын хамгаалалтад хамрагдах зүйл

  • Даатгуулагч мэргэжлийн үйлчилгээ үзүүлсэний улмаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх хуулийн хариуцлага.

Эрсдэл

Нөхөн төлбөр үүсгэх эрсдэлүүд

  • Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах.

Даатгалын үнэлгээ

5 сая₮-өөс багагүй

Даатгалын үнэлгээ буюу хариуцлагын хэмжээг тухайн даатгуулагчийн үйл ажиллагааны чиглэл, бизнесийн онцлог, цар хүрээ болон нийт борлуулалтын орлого зэргээс хамааруулан тогтоох бөгөөд 5,000,000 төгрөгнөөс багагүй байна.

Даатгалын хураамж

0.5% – 2.0%

Даатгалын хураамжийн хэмжээг даатгуулагчийн үйл ажиллагааны эрсдэлийн түвшин, бизнесийн туршлага зэргээс хамааруулан 0.5%–2.0% хооронд тогтооно.