Ажил олгогчийн хариуцлагын даатгал
Тодорхой эрсдэлийн улмаас ажилтны эрүүл мэндэд хохирол учирч түүнд ажил олгогч хариуцлага хүлээх үед ажил олгогчид нөхөн төлбөр олгох зорилго бүхий даатгал юм.
Хэн даатгуулах вэ?
- Уул уурхайн бизнес эрхлэгчид
- Барилгын компанийн удирдлагууд
- Хүнд болон хөнгөн үйлдвэрийн удирдлагууд
- Хамгаалалтын байгууллагууд
Даатгалын зүйл
Даатгалын хамгаалалтад хамрагдах зүйл
- Ажилтны амь нас, эрүүл мэндийн өмнө ажил олгогчийн хүлээх хуулийн хариуцлага.
Эрсдэл
Нөхөн төлбөр үүсгэх эрсдэлүүд
- Үйлдвэрлэлийн осолд орох
- Хурц хордлогод орох
- Мэргэжлээс шалтгаалсан өвчин
Даатгалын үнэлгээ
36 сарын цалингийн дүн
Даатгалын үнэлгээ буюу хариуцлагын хэмжээг тухайн ажилтны дундаж цалинд үндэслэх бөгөөд 36 сарын цалингийн дүнг жишиг болгон тогтооно. Даатгалын үнэлгээг хэрэв даатгуулагч хүсвэл даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож нийт хариуцлагын хэмжээ болон ажилтан тус бүрээр хүлээх хариуцлагын хэмжээг тогтоож болно.
Даатгалын хураамж
1.2% – 2.4%
Даатгалын хураамжийн хэмжээг даатгуулагчийн үйл ажиллагааны эрсдэлийн түвшин, бизнесийн туршлага зэргээс хамааруулан 1.2%–2.4% хооронд тогтооно.