Гэнэтийн ослын даатгал

Аливаа гэнэтийн осол, гэмтлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахад даатгагчаас даатгуулагч эсхүл даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал юм.

Хэн даатгуулах вэ?

  • Барилгын салбарын ажилтнууд
  • Уул уурхайн салбарын ажилтнууд
  • Тээврийн салбарын ажилтнууд
  • Худалдаа, үйлчилгээний салбарын ажилтнууд
  • Хөдөлмөрийн хүнд, аюултай эрсдэлтэй ажлын байрууд
  • Бүхий л ажил мэргэжлийн хүмүүс хийлгэхэд тохиромжтой

Даатгалын зүйл

Даатгалын хамгаалалтад хамрагдах зүйл

  • Даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийн өмнө хүлээх хариуцлага.

Эрсдэл

Нөхөн төлбөр үүсгэх эрсдэлүүд

  • Бүх төрлийн гэнэтийн осол

Даатгалын үнэлгээ

Харилцан тохиролцоно

Даатгалын үнэлгээ буюу хариуцлагын хэмжээг тухайн даатгуулагчийн үйл ажиллагааны чиглэл, бизнесийн онцлог, цар хүрээ болон нийт борлуулалтын орлого зэргээс хамааруулан тогтооно.

Даатгалын хураамж

0.725% – 1.036%

Даатгалын хураамжийн хэмжээг даатгуулагчийн үйл ажиллагааны эрсдэлийн түвшин, бизнесийн туршлага зэргээс хамааруулан 0.725%–1.036% хооронд тогтооно.