Эрүүл мэндийн даатгал
Даатгуулагч эрүүл мэндтэй холбоотой гарсан эмнэлэг, эмчилгээний зардлыг даатгаж улмаар даатгалын тохиолдол болоход даатгагдсан ажилтанд нөхөн төлбөр олгох зорилго бүхий даатгал юм.
Хэн даатгуулах вэ?
- Бүх аж ахуйн нэгж байгууллагын ажилтнууд
- Гадаад ажилтнууд
- Гэр бүлийн гишүүд
Даатгалын зүйл
Даатгалын хамгаалалтад хамрагдах зүйл
- Даатгуулагчийн эрүүл мэндтэй холбоотой гарсан эмнэлэг, эмчилгээний зардал.
Эрсдэл
Нөхөн төлбөр үүсгэх эрсдэлүүд
Үндсэн хамгаалалт
- Нийт зонхилох өвчин тогтолцоо
- Архаг хууч өвчин
Нэмэлт хамгаалалт
- Жирэмслэлт, төрөлт
- Хавдар
- Шүд
Даатгалын үнэлгээ
Сонгосон багцаас хамаарна
Даатгалын үнэлгээ, даатгалын тусламж үйлчилгээний дээд хязгаарууд нь даатгалын сонгосон хамгаалалтын багцад заасан үнэлгээнээс хэтрэхгүй байна. Даатгах нэгж бүтээгдэхүүний даатгалын үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг харгалзан даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцоно.
Даатгалын хураамж
Багц, нас, тооноос хамаарна
Эрүүл мэндийн даатгалын хураамжийг багцын сонголт, нас, хүйс, даатгуулагчийн тоонд тооцоолон тогтооно.