Тээврийн хэрэгслийн даатгал

Монгол улсад бүртгэлтэй, замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгслийн зам тээврийн осол, хулгай дээрэм, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл мөн гадны нөлөөллөөс үүдэн бүрэн бүтэн байдлаа алдах эрсдэлийг даатгаж улмаар даатгалын тохиолдол болоход даатгуулагчид нөхөн төлбөр олгох зорилго бүхий даатгал юм.

Хэн даатгуулах вэ?

  • Тээвэр ложистикийн байгууллагууд
  • Түгээлтийн компаниуд
  • Үйлчилгээний салбарын байгууллагууд
  • Уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын байгууллагууд
  • Банк санхүүгийн байгууллагууд

Даатгалын зүйл

Даатгалын хамгаалалтад хамрагдах зүйл

  • Авто тээврийн хэрэгсэл
  • Зөвшөөрөгдсөн нэмэлт тоноглол

Эрсдэл

Нөхөн төлбөр үүсгэх эрсдэлүүд

  • Мөргөх, мөргөлдөх, мөргүүлэх, шүргэх, шүргэлдэх, шүргүүлэх
  • Онхолдох, өндрөөс унах
  • Гаднын биетийн гэнэтийн физик үйлчлэлд өртөх
  • Бүтэн бие болон эд анги хулгайд алдагдах
  • Галд шатах, түлэгдэх, төөнөгдөх, дэлбэрэх
  • Ус, чийгт автах

Даатгалын үнэлгээ

Зах зээлийн үнэлгээгээр

Даатгалын үнэлгээг авто тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээний жишгээр тогтоох ба даатгуулагч нь даатгагчийн тавьсан үнэлгээний саналыг зөвшөөрөөгүй тохиолдолд хоёр тал харилцан тохиролцож болно.

Даатгалын хураамж

0.6% – 2.5%

Даатгалын хураамжийг даатгуулагчийн сонгосон хамгаалалтын багцаас хамааран хавсралт №1-ийн дагуу 0.6%–2.5% хооронд тогтооно.