Хүнд даацын хэрэгслийн даатгал
Монгол улсад бүртгэлтэй, замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл бүхий хүнд даацын тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын машин механизм буюу трактор, экскаватор, бульдозер, кран болон тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүнийг ашиглалтын, ашиглалтын бус үед гадны нөлөөллөөс үүдэн бүрэн бүтэн байдлаа алдах эрсдэлийг даатгаж улмаар даатгалын тохиолдол болоход даатгуулагчид нөхөн төлбөр олгох зорилго бүхий даатгал юм.
Хэн даатгуулах вэ?
- Барилга угсралтын компаниуд
- Зам засварын байгууллагууд
- Уул уурхайн байгууллагууд
- Тээвэр ложистикийн компаниуд
- Хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчид
Даатгалын зүйл
Даатгалын хамгаалалтад хамрагдах зүйл
- Хүнд даацын тээврийн хэрэгсэл
- Тусгай зориулалтын машин, механизм
Эрсдэл
Нөхөн төлбөр үүсгэх эрсдэлүүд
Үндсэн эрсдэл
- Ажиллаж байх үеийн эрсдэл
- Байгалийн эрсдэл
- Галын эрсдэл (гадны нөлөөллөөс үүдэлтэй)
- Дэлбэрэлтийн эрсдэл (гадны нөлөөллөөс үүдэлтэй)
- Ажиллаагүй байх үеийн буюу гараж, зогсоол, талбай дээр байх үеийн эрсдэл
Нэмэлт эрсдэл
- Тээвэрлэлтийн үеийн эрсдэл
- Цахилгаан хэлбэлзлийн эрсдэл
- Тээвэрлэх зардал
- Оператор, жолоочийн алдаатай үйлдэл
Даатгалын үнэлгээ
Зах зээлийн үнийн жишгээр
Даатгалын зүйлийн үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг баримтлан даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцоно.
Даатгалын хураамж
0.3% – 0.8%
Даатгалын хураамжийг тооцохдоо түүний зориулалт, ашиглалтын хэлбэр, ажиллах ажлын талбай болон тухайн даатгалын зүйлийн эрсдэлийн түвшингээс тогтоох ба 0.3%–0.8% хооронд тогтооно.