Дотоод ачаа тээврийн даатгал

Даатгуулагчийн ачаа барааг тээвэрлэх явцад, тээвэрлэлтийн үед гарах гадны нөлөөллөөс үүдэн бүрэн бүтэн байдлаа алдах эрсдэлийг даатгаж, гарсан зардал, хүлээгдэх ашиг эсвэл ашиг сонирхолд учирсан нэмэлт зардлыг нөхөн төлөх зорилго бүхий даатгал юм.

Хэн даатгуулах вэ?

  • Импортлогч болон экспортлогчид
  • Тээвэр зуучлагчид
  • Дотоод болон гадаад тээвэрлэлтийн байгууллагууд
  • Худалдааны байгууллагууд
  • Бүтээн байгуулалтын төслүүд

Даатгалын зүйл

Даатгалын хамгаалалтад хамрагдах зүйл

  • Тээвэрлэгдэж буй ачаа, бараа.

Эрсдэл

Нөхөн төлбөр үүсгэх эрсдэлүүд

Үндсэн эрсдэл

  • Байгалийн эрсдэл
  • Галын эрсдэл
  • Дэлбэрэлтийн эрсдэл
  • Тээвэрлэлтийн үеийн эрсдэл
  • Ачих болон буулгах үеийн эрсдэл

Нэмэлт эрсдэл

  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл
  • Хулгай

Даатгалын үнэлгээ

Өмнөх жилийн тээврийн нийт дүнгээр

Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгагч, даатгуулагч нар харилцан тогтоох бөгөөд ингэхдээ өмнөх жилийн тээвэрлэсэн ачаа, барааны нийт дүнг баримтална.

Даатгалын хураамж

0.05% – 1.8%

Даатгалын хураамжийн хэмжээ нь даатгуулагчийн өмнөх хугацаанд тээвэрлэсэн ачааны төрөл, тээврийн маршрут, эрсдэлийн түвшин зэргийг харгалзан 0.05%–1.8% хооронд тогтооно.