Гадаад ачаа тээврийн даатгал
Ачаа бараа, түүнийг тээвэрлэх явцад тээвэрлэлтийн үед гарах гадны нөлөөллөөс үүдэн бүрэн бүтэн байдлаа алдах эрсдэлийг даатгаж, гарсан зардал, хүлээгдэх ашиг эсвэл ашиг сонирхолд учирсан нэмэлт зардлыг нөхөн төлөх зорилго бүхий даатгал юм.
Хэн даатгуулах вэ?
- Импортлогч болон экспортлогчид
- Тээвэр зуучлагчид
- Дотоод болон гадаад тээвэрлэлтийн байгууллагууд
- Худалдааны байгууллагууд
- Бүтээн байгуулалтын төслүүд
Даатгалын зүйл
Даатгалын хамгаалалтад хамрагдах зүйл
- Даатгуулагчийн эзэмшил, эсвэл хариуцлагад байгаа олон улс хооронд тээвэрлэгдэж байгаа ачаа бараа байна.
Эрсдэл
Нөхөн төлбөр үүсгэх эрсдэлүүд
- Олон улсын ачаа тээврийн даатгалын A, B, C нөхцөл (хавсралт №1)-ээс сонгоно.
Даатгалын үнэлгээ
Импорт, экспортын нийт дүнгээр
Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгагч, даатгуулагч нар харилцан тогтоох бөгөөд ингэхдээ өмнөх жилийн импорт, экспортын нийт дүнг баримтална.
Даатгалын хураамж
Ачаа, маршрутаас хамаарна
Даатгалын хураамжийн хэмжээг ачааны шинж чанар, маршрут, давтамж, тээвэрлэлт зэргийг харгалзан тогтооно.