Үл хөдлөх хөрөнгийн даатгал

Үл хөдлөх хөрөнгөд тодорхой эрсдэлүүдийн улмаас бүрэн болон хэсэгчилсэн хохирол тохиолдох үед даатгуулагчид нөхөн төлбөр олгох зорилго бүхий даатгал юм.

Хэн даатгуулах вэ?

  • Үл хөдлөх хөрөнгө өмчлөгчид болон түрээслэгчид
  • Үйлчилгээ үзүүлэгч бүх төрлийн байгууллагууд
  • Хүнд болон хөнгөн үйлдвэр эрхлэгчид
  • Төрийн байгууллагууд
  • Томоохон цогцолбор буюу үйлчилгээний төвийн бизнес эрхлэгчид
  • Банк санхүүгийн байгууллагууд

Даатгалын зүйл

Даатгалын хамгаалалтад хамрагдах зүйл

  • Үл хөдлөх хөрөнгө (байшин, барилга байгууламж) байна.

Эрсдэл

Нөхөн төлбөр үүсгэх эрсдэлүүд

Үндсэн эрсдэл

  • Байгалийн эрсдэл
  • Гал болон дэлбэрэлтийн эрсдэл
  • Цахилгаан эрчим хүчний хэлбэлзлийн эрсдэл
  • Сантехникийн эрсдэл

Нэмэлт эрсдэл

  • Хулгай, дээрэм болон тэдгээрийн үр дагавар
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл

Даатгалын үнэлгээ

Зах зээлийн эсвэл бүртгэлийн үнэ

Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож дараах үнийн аль нэгийг сонгоно. Үүнд: зах зээлийн үнэлгээ; бүртгэлийн үнэ.

Даатгалын хураамж

0.1% – 0.7%

Даатгалын хураамжийг тухайн даатгалын зүйлийн эрсдэлийн түвшин, байршил, материалын бүтэц, хийц, насжилт болон зориулалтаас хамааруулан 0.1%–0.7% хооронд тогтооно.