Тоног төхөөрөмжийн даатгал
Тоног төхөөрөмжид тодорхой эрсдэлийн улмаас бүрэн болон хэсэгчилсэн хохирол учрах үед даатгуулагчид нөхөн төлбөр олгох зорилго бүхий даатгал юм.
Хэн даатгуулах вэ?
- Үл хөдлөх хөрөнгө өмчлөгчид болон түрээслэгчид
- Үйлчилгээ үзүүлэгч бүх төрлийн байгууллагууд
- Хүнд болон хөнгөн үйлдвэр эрхлэгчид
- Төрийн байгууллагууд
- Томоохон цогцолбор буюу үйлчилгээний төвийн бизнес эрхлэгчид
- Банк санхүүгийн байгууллагууд
Даатгалын зүйл
Даатгалын хамгаалалтад хамрагдах зүйл
- Тоног төхөөрөмж.
Эрсдэл
Нөхөн төлбөр үүсгэх эрсдэлүүд
Үндсэн эрсдэл
- Байгалийн эрсдэл
- Гал болон дэлбэрэлтийн эрсдэл
- Цахилгаан эрчим хүчний хэлбэлзлийн эрсдэл
- Сантехникийн эрсдэл
Нэмэлт эрсдэл
- Хулгай, дээрэм болон тэдгээрийн үр дагавар
- Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл
Даатгалын үнэлгээ
Зах зээлийн үнэлгээгээр
Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар зах зээлийн үнэлгээг жишиг болгон харилцан тохиролцож тогтооно.
Даатгалын хураамж
0.3% – 1.3%
Даатгалын хураамжийг тухайн даатгалын зүйлийн эрсдэлийн түвшин, байршил, материалын бүтэц, хийц, насжилт болон зориулалтаас хамааруулан 0.3%–1.3% хооронд тогтооно.