Бараа материалын даатгал
Агуулах болон хадгалах байр, саванд буй бараа бүтээгдэхүүн, түүхий эд материал тодорхой эрсдэлийн улмаас бүрэн болон хэсэгчлэн хохирол тохиолдох үед даатгуулагчид нөхөн төлбөр олгох зорилго бүхий даатгал юм.
Хэн даатгуулах вэ?
- Үйлдвэрлэл эрхлэгчид
- Худалдааны байгууллагууд
- Агуулах үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд
- Импорт, экспортын бизнес эрхлэгчид
Даатгалын зүйл
Даатгалын хамгаалалтад хамрагдах зүйл
- Бараа материал
- Бэлэн бүтээгдэхүүн
- Түүхий эд, туслах материал
Эрсдэл
Нөхөн төлбөр үүсгэх эрсдэлүүд
Үндсэн эрсдэл
- Байгалийн эрсдэл
- Гал болон дэлбэрэлтийн эрсдэл
- Цахилгаан эрчим хүчний хэлбэлзлийн эрсдэл
- Сантехникийн эрсдэл
Нэмэлт эрсдэл
- Хулгай, дээрэм болон тэдгээрийн үр дагавар
- Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл
Даатгалын үнэлгээ
36 сарын дээд үлдэгдлээр
Даатгалын зүйлийн нийт үнэлгээг тухайн агуулахад байх барааны өнгөрсөн 36 сарын хамгийн өндөр сарын үлдэгдлийн дүнгээр тогтооно. Даатгалын үнэлгээг тогтоохдоо тухайн барааг хариуцагчийн албан ёсны тооцоо, бүртгэлийг мөн барааг хадгалсан байрны багтаамж, барааны өрөлтийн хэмжээг баталгаажуулсан фото зураг зэргийг үндэслэнэ.
Даатгалын хураамж
0.2% – 1.5%
Даатгалын хураамжийг тухайн даатгалын зүйлийн эрсдэлийн түвшин, хадгалалтын горим, барааны шинж чанар мөн нөхөн төлбөр олгох зарчмуудаас хамааруулан 0.2%–1.5% хооронд тогтооно.