Худалдааны зээлийн даатгал

Даатгуулагчийн худалдан авагч нь даатгалын эрсдэлийн улмаас зээлээ төлж чадахгүй болж даатгалын тохиолдол үүссэн үед зээлийн шугамд заасан хэмжээгээр даатгуулагчид нөхөн төлбөр олгох зорилго бүхий даатгал юм.

Хэн даатгуулах вэ?

  • Банк санхүүгийн байгууллагууд
  • Уул уурхайн байгууллагууд
  • Үйлдвэрлэгчид
  • Бөөний худалдаа эрхлэгчид
  • Худалдаа үйлчилгээ үзүүлэгчид

Даатгалын зүйл

Даатгалын хамгаалалтад хамрагдах зүйл

  • Даатгуулагчийн авлагыг худалдан авагч төлөөгүйн улмаас бизнесийн үйл ажиллагаатай холбоотой учирсан санхүүгийн хохирол байна.

Эрсдэл

Нөхөн төлбөр үүсгэх эрсдэлүүд

  • Даатгагдсан авлага нь хүлээлгийн хугацаа дуусахад бүрэн эсвэл аль нэг хэсэг нь төлөгдөөгүй хэвээр үлдвэл
  • Даатгагдсан авлага нь шүүхээс худалдан авагчийг төлбөрийн чадваргүй гэж үзэн татан буулгах, дампуурах тухай хүчин төгөлдөр шийдвэр гаргасан тохиолдолд уг шийдвэр гарсан өдрөөр тасалбар болгон төлөгдөөгүй үлдвэл

Даатгалын үнэлгээ

Зээлийн шугамаар

Худалдааны зээлийн даатгалын мэдүүлгийн маягт эсвэл даатгалын хүчинтэй хугацаанд зээлийн шугамыг өөрчлөх хүсэлтийг үндэслэн худалдан авагчийн зээлийн шугамыг тогтооно.

Даатгалын хураамж

1% – 5%

Даатгалын хураамж тогтоохдоо даатгалын эрсдэлүүдийн сонголт болон даатгагчийн андеррайтингийн үр дүнгээс хамааран 1%–5% хооронд тогтооно.